Гүйлтийн цанын өнөө цагийн хаан гэгддэг Норвегийн алдарт тамирчин Йоханнес Хёсфлот Клебо гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн спринт төрөлд илт тасархай байж барианд хамгийн түрүүнд орсноор "Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмаас 2 дах алтан медалиа хүртлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ингэснээр 29 настай Норвег эрийн хувьд өвлийн гурван олимп дараалан алтан медаль хүртсэн гэсэн өвөрмөц амжилтыг тогтоолоо. Түүний цуглуулга дах олимпын медалийн тоо хэдийн 7-д хүрч өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 8 алтан медаль хүртсэн эрхмүүд болох нутаг нэгт гүйлтийн цанын домог Марит Бьёрген, биатлонч Уле Эйнар Бьорндален нарын ард бичигдэж байна. Харин мөнгөн медалийг 2 дах олимподоо уралдаж буй АНУ-ын Бен Огден хүртлээ. Тэртээ 1976 оны Инсбрукын олимпоос мөнгөн медаль хүртэж байсан Билл Кохоос хойш олимпын медалийн тавцанд гарсан анхны Америк цаначин боллоо. Хүрэл медалийн эзнээр Норвегийн 22 настай тамирчин болох Оскар Опстад Вике тодорлоо.
.webp)











