Өмнөговь аймгийн Засаг дарга төрийн байгууллагууд, харьяа агентлагуудын албан хаагчидтай уулзаж санал солилцож байна. Энэ удаа аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон ЗГ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд харьяа агентлагуудтай хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах талаар танилцуулж санал солилцлоо.