АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийж буй хэлэлцээрийг хамгаалж, Орос-Украины мөргөлдөөн удахгүй дуусна гэж мэдэгдсэн байна. "Оростой яриа хэлэлцээ хийхгүйгээр дайн хэрхэн дуусах юм бэ?" гэж Ж.Д.Ванс АНУ-ын Консерватив Улс Төрийн Үйл Ажиллагааны Чуулга уулзалтын (CPAC) үеэр Мэрилэнд мужийн Нэшнл Харбор хотод хэлжээ. Тэрбээр мөн "Европт сүүлийн гурван жилд анх удаа энх тайван тогтоно гэдэгт би үнэхээр итгэж байгаа" гэж нэмж хэлсэн юм.