
"Anthropic" компанийн экс ажилтан Жейкоб Коксон хиймэл оюун ухааны салбарт хөгжүүлэлт хийж буй компаниуд “Бидний амь насаар дэнчин тавьж байна” гэж мэдэгдлээ.
Тэрээр CNN сувгийн сэтгүүлч Артур Андерсонд өгсөн ярилцлагадаа:
Хиймэл оюуныг (AI) илүү ухаалаг болгож байгаа нь хамгийн их айдас төрүүлж байгаа.
гэсэн байна.
Мөн тэрээр:
Хиймэл оюуны салбарт хөгжүүлэлт хийж байгаа эдгээр компаниуд үхлийн аюултай технологийг бүтээх чиглэлд уралдахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон.
гэж анхааруулжээ.