Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн 4 замаас Офицеруудын ордны тойрог хүртэлх төв замыг хэсэгчилсэн засварлах ажлын тендерийг зарлаад байна.
Тендерийн нийт төсөвт өртөг нь ₮7,079 тэрбум орчим юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх энэхүү авто замын хэсэгчилсэн зам засварын шинэчлэлтийн ажлын тендерийн сонгон шалгаруулалт 2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр болно гэжээ.
Тендерт шалгарсан ажил гүйцэтгэгч компанид санхүүжилтийг буюу ₮7,079 тэрбумыг шууд олгоно гэж тендер сонгон шалгаруулалтын материалд тусгажээ.