
🚨Ким Кардашьян, Канье Уэст нарт тансаг зэрэглэлийн орон сууц, байшин худалдсан ах дүү гурван эмэгтэйчүүдийг мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус бүр 30 жилийн хорих ял сонслоо.
Мягмар гарагт Манхэттэн дүүргийн шүүх танхимд арван хоёр эмэгтэй 39 настай ихэр ах дүү Орен, Алон Александр болон тэдний 40 настай ах Тал Александрын өмнө хэдхэн алхмын зайд зогсон, тэдний амьдралд учруулсан хор хохирлын талаар шүүгчид мэдүүлэг өгчээ.
Нэг эмэгтэй:
Би өөрийнхөө дотор хэн болж өсөж, ямар хүн болж төлөвших байсан тэр хүнийхээ оршуулгыг чимээгүйхэн тээж явдаг.
хэмээн хэлсэн байна.
Өөр нэг хохирогч:
Ганцхан шөнө, хэдхэн цаг, ганц урилга л миний урьд нь байсан тэр охиныг бүрмөсөн сүйрүүлэхэд хангалттай байсан.
гэжээ.
Ах дүү гурав шоронгийн шаргал өнгийн хувцастай сууж байсан бөгөөд хохирогчдын мэдүүлэгт ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Орен, Тал нар үл хөдлөх хөрөнгийн салбарт “А баг” (A Team) хэмээн алдаршсан зуучлагчид байсан бөгөөд тэдний үйлчлүүлэгчдийн дунд Ким Кардашьян, Канье Уэст нар багтдаг байжээ. Харин Алон гэр бүлийнхээ хувийн хамгаалалтын компанийг удирддаг байсан аж.
Прокуроруудын мэдээлснээр, ах дүү гурав тансаг үдэшлэг, өндөр зэрэглэлийн аялал зохион байгуулах замаар эмэгтэйчүүдийг урхидан авчирч, ундаанд нь мансууруулах бодис хийж, улмаар бэлгийн хүчирхийлэл үйлддэг байжээ.
Зарим тохиолдолд тэд хүчирхийллийг хамтдаа үйлдсэн байна. Мөн зарим халдлагыг дүрс бичлэгт буулгаж, найз нөхөдтэйгөө хуваалцдаг байсан гэж прокурорууд мэдүүлжээ.
Хохирогчдын нэг нь Орен түүнийг мансууруулах бодисоор хордуулах үед дөнгөж 17 настай байв. Тэрбээр өөрийгөө хүчиндүүлсэн гэдгээ тухайн үед мэдээгүй бөгөөд Холбооны мөрдөн байцаагчид 2009 онд хийгдсэн бичлэгээс түүнийг таньж тогтоосны дараа л энэ тухай мэдсэн байна.
Прокуроруудын үзэж байгаагаар, ах дүү нарын энэ төрлийн үйлдэл 2001 оны орчим, тэднийг ахлах сургуульд сурч байх үеэс эхэлжээ. Одоогоор 70 гаруй эмэгтэй хохирогч болж байсан тухайгаа ил гарган мэдүүлэг өгөөд байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Прокурорууд ах дүү гурвыг бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн юм. Харин шүүгч Валери Капрони тэдний үйлдлийг “Аймшигт, хүн чанараас ангид” хэмээн тодорхойлсон ч бүх насаар нь хорих ялыг “хэт хатуу” гэж үзэн, тус бүр 30 жилийн хорих ял оноожээ.
Түүнчлэн ихэр ах дүү тус бүрд 300 мянган ам.доллар, Талд 350 мянган ам.долларын торгууль ногдуулж, суллагдсаных нь дараа 10 жилийн хугацаанд хяналтад байлгах шийдвэр гаргасан байна.
Шүүх хурлын үеэр ах дүү гурвын хэн нь ч өөрсдөө гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Харин мягмар гарагт Орен шүүхэд хандан, өөрийг нь болон ах дүү нараа хэнийг ч мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй хэмээн мэдэгджээ.
Тэдний өмгөөлөгчид хамгийн бага буюу 15 жилийн хорих ял оноохыг хүссэн бөгөөд үйлчлүүлэгчдээ “гэр бүлдээ үнэнч, сайн нөхөр, сайн эцгүүд” хэмээн тодорхойлсон байна. Мөн шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
2025 оны гуравдугаар сараас хойш ах дүү нарын гэр бүл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон гэгддэг өмгөөлөгч Алан Дершовицод дор хаяж 250 мянган ам.доллар төлсөн байна.
The New York Times сонины сэтгүүлч Дебра Камин анх мэдээлснээр, ах дүү нар Трампаас өршөөл хүсэх боломжийг эрэлхийлж байгаа аж.
Харин Дершовиц:
Хууль зүй, Үндсэн хууль болон ял шийтгэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч байгаа.
гэж өөр йгөө өмгөөлсөн тайлбар өгчээ. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампаас өршөөл хүсэх асуудлыг хэлэлцээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Мөн ах дүү нарын төлөөлөгчид хандсан лоббичин болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр ажилладаг нэгэн байгууллага тэдэнд туслахаас татгалзжээ.
Ихэр ах дүү Орен, Алон нар Флорида мужид үүсгэсэн, хүчингийн хэрэгтэй холбоотой хоёр тусдаа эрүүгийн хэргээр шүүхэд дахин дуудагдах магадлал хэвээр байна.
Түүнчлэн ах дүү гурвын эсрэг хохирогчдын гаргасан иргэний нэхэмжлэлүүд нэмэгдсээр байгаа аж.







