
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, Гадаад хэргийн сайд асан Лүндэгийн Пүрэвсүрэн нарын уулүаж, нөхөрлөсөн бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн асан Жеффри Эпштейнийн талаар Францын нэр хүндтэй сонин "Le Monde" 29 минутын баримтат кино бүтээжээ. Уг киноны цаг хугацааны үйл явдал 2010 оноос эхлэнэ. Харин 2009 онд бэлгийн мөлжлөгийн хэргээр яллагдсан Жеффри Эйпштейнтэй Цахиагийн Элбэгдорж, Лүндэгийн Пүрэвсүрэн нар 2014 оноос эхлэн уулзаж, нөхөрлөсөн гэдгээ Гадаад хэргийн сайд асан Лүндэгийн Пүрэвсүрэн баталсан байдаг.
Жеффри Эпштейн Вуди Алленыг ашиглан хүрээллээ хэрхэн тэлсэн бэ?” (How Jeffrey Epstein Used Woody Allen to Expand His Network) Францын нэр хүндтэй Le Monde сонины 2026 оны аравдугаар сарын 11-нд нийтэлсэн, 29 минут 26 секунд үргэлжлэх эрэн сурвалжлах баримтат видео юм. Уг бүтээл АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштейний баримт бичиг, хоёр хүний есөн жилийн цахим захидал харилцаанд тулгуурлан тэдний харилцааг анхнаас нь Эпштейнийг 2019 онд нас барах хүртэл нь мөрдөн шинжилжээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд санхүүч Жеффри Эпштейн Нью-Йорк дахь гэртээ алдартнуудыг оролцуулсан оройн зоог зохион байгуулсан байдаг. Тэрээр найруулагч Вуди Алленыг уг арга хэмжээнд тусгайлан урихыг хүссэн байна. Тухайн үед Эпштейн насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бэлгийн мөлжлөгийн хэрэгт ял шийтгүүлж, нэр хүндээ сэргээхийг эрмэлзэж байсан үе байв.
Нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд нэвтрэх арга: Эпштейн танилын сүлжээ, бэлэг сэлт, хувийн уулзалт, алдартнуудын нэр хүндийг хэрхэн ашиглаж байсныг цахим захидал болон бусад баримтаар сэргээн харуулна.
Бүтээлийн гол санаа нь Эпштейн зөвхөн санхүүгийн харилцаа, хөрөнгө мөнгөөр бус, алдартнуудтай тогтоосон хувийн холбоогоо нийгмийн нэр хүнд, итгэлцэл, шинэ танилын сүлжээ бий болгох хэрэгсэл болгон ашиглаж байсныг харуулахад оршино.
Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Вуди Аллен Эпштейнтэй ойр харилцаатай байсныг харуулсан баримтууд байгаа ч энэ нь Аллен Эпштейний бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оролцсон гэсэн нотолгоо биш юм. Киноны гол сэдэв нь тэдний харилцаа болон Эпштейний нөлөө бүхий хүмүүсийн хүрээлэлд нэвтэрсэн арга барил юм.
Киног үзэх: https://youtu.be/jVHXVOtBpw4?si=h_vgUqjkiCkfg6Oe









