
Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд” эрдэм шинжилгээний хурал боллоо.
1925 оны 11 сарын 27-ны өдөр Ардын Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 35 сурагчийг Герман, Франц улсад сургах шийдвэр гаргаж байсан. Улмаар 1926 онд тэдгээр хүүхдүүд эрдэм мэдлэг эзэмшихээр гадаад улсыг зорьсон нь Монголын боловсролын түүхэн дэх чухал үйл явдлын нэг байв.

Тэд Европын орнуудын боловсрол, шинжлэх ухаан, соёл, нийгмийн хөгжлийн туршлагаас суралцаж, эх орондоо эргэн ирсэн нь шинэ цагийн Монголын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Харамсалтай нь, тэдний зарим нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, залуу насандаа амь насаа алдсан, зарим нь хорих ял эдэлсэн гашуун түүх бий. Тэдний амьдрал, хувь заяаг судлан шинжлэх нь зөвхөн өнгөрсөн түүхийг эргэн санах төдий бус, мэдлэг боловсролын үнэ цэн, үзэл бодол, хүний эрх, шударга ёсны тухай хойч үедээ ойлгуулах чухал ач холбогдолтой юм.
Эрдэм мэдлэгийг улс орны хөгжлийн үндэс хэмээн үзэж, залуу үеэ дэлхийн боловсрол, шинжлэх ухаантай холбохыг зорьсон тэрхүү түүхэн шийдвэр өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.
Өнгөрсөн түүхээсээ суралцаж, дэлхийн мэдлэг, туршлагыг эх орныхоо хөгжилд зориулдаг, эх орондоо бүтээн байгуулалт хийдэг мэдлэг боловсролтой иргэдийг бэлтгэх нь боловсролын салбарын эрхэм зорилго юм.








