
Килиан Мбаппе аравдугаар сарын 27-ны орой өөрийн нийгмийн сүлжээнд мэдэгдэл нийтэлж, өөрийн хэлсэн үгийг “Бодлогогүй, зохисгүй” байсныг хүлээн зөвшөөрөн, Хятад дахь болон дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хятад иргэдийн сэтгэлийг шархлуулсандаа уучлал хүсжээ.
Клиан Мбаппе:
Миний зорилго огтхон ч ийм байгаагүй. Би Хятадын ард түмэн, тэдний түүхийг гүнээ хүндэтгэдэг бөгөөд чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.
хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе өөрийг нь Хятадын удирдагч Мао Зэдунтай адилтган дүрсэлсэн мемийн талаар ярилцаж буй бичлэг цацагдсаны дараа Хятадын Dongpeng, Mengniu, Milkground брэндүүдтэй байгуулсан хамтын ажиллагаагаа алдсан юм.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Тэрээр Мао Зэдуны нэрийг шууд дурдаагүй ч “Хятадын дарангуйлагч” хэмээн хэлж, өөрийг нь Маотой адилтгасан мем хамгийн их инээд хүргэсэн гэдгийг ярьжээ. Мөн уг зургийг найзуудтайгаа цахим орчинд байнга хуваалцдаг тухайгаа дурдсан байна.
Dongpeng компани үндэсний сэтгэл хөдлөл, бахархлыг хөндсөн үйлдэлд огтхон ч хүлцэнгүй ханддаггүй гэдгээ мэдэгдсэн бол Mengniu болон Milkground компаниуд Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулах үг, үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ эдгээр компанийн мэдэгдэлд уг бичлэгийг шууд дурдаагүй байна.
Үүнээс гадна Хятадын төрийн мэдлийн CCTV телевиз Ла Лигийн тоглолтууд болон Мбаппе оролцсон тоглолтуудын нэвтрүүлгийг зогсоож, түүний дүрс бүхий сурталчилгааг татан буулгасан тухай The Paper хэвлэл мэдээлжээ.










