
Мягмар гарагт Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Монголын зүүн хэсэгт гарсан томоохон хээрийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд туслах зорилгоор Япон улс байгаль хамгааллын мэргэжилтнүүдээ илгээхээр болсныг мэдээлэв.
Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн мэргэжилтнүүд түймрийн хохирлыг үнэлж, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэх юм. Тусламжийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна түймрийн гамшгийн дараах нөхөн сэргээлт, байгаль орчныг сэргээх чиглэлээр сургалт явуулахаар төлөвлөжээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Аравдугаар сарын 8-нд Монголын зүүн хэсэгт, Хятадтай хиллэдэг бүсийн ойролцоох Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарсан юм. Тухайн үед Японы харилцаа холбооны томоохон компани болох KDDI-ийн Монгол дахь охин компани Мобикомын корпорацийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автомашин уг газраар зорчиж байжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, түймэр нийт 530 мянга орчим га талбайг хамарсан бөгөөд үүний дотор дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 80 хувь өртсөн байна.
Монголын эрх бүхий байгууллагууд түймэр гарсан шалтгааныг тогтоохоор шалгалт явуулж байгаа бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг ч авч үзэж байгаа аж.
Эх сурвалж: Japan Daily








